Шугаман шилжилтийн технологи

Яг зөв чиглэлд, яг зөв ачааллыг яг зөв үед өгөх явдал бол шугаман шилжилтийн гол зорилт нь билээ. Серво удирдлагат эсхүл алхамт хөдөлгүүрийн туламжтайгаар винтэн гол дээр суусан үрлэн эсвэл өнхрүүлэгт механизмууд эргэх хөдөлгөөнийг өөрчлөгдөх хурд бүхий, тодорхой байрлалд зогсох боломж бүхий давших буцах хөдөлгөөнд шилжүүлж өгдөг. Бүтээмжийг дээшлүүлэх, задлаж угсрахад хялбар болгохын үүднээс нэг болон олон тэнхлэгт цогц шугаман шилжилтийн системүүдийг хэрэглэглэдэг. Аж үйлдвэрлэлийн салбар дахь хөдөлгөөнийг илүү цэвэр нарийвчлалтай болгох шаардлагын үүднээс, хийн болон гидр цилиндрүүдийг цахилгаан механик хосолсон системээр солих чиг хандлагатай болж байна. Сав баглаа боодлын салбарт LIFTKIT болон SLIDEKIT нь хэвтээ болон босоо тэнхлэгүүдийн дагуу хялбар удирдагдан чөлөөтэй шилжиж чадах “асаагаад ажиллуул” гэсэн зарчимтай энгийн универсал роботуудыг нийлүүлж байна.

Яагаад SLS-ийг сонгох ёстой вэ?

Зөвхөн яг таны таны тавьж байгаа шаардлага, тоног төхөөрөмжийн хэрэгцээнд яв цав нийцсэн шугаман шилжилтийн системийг SLS санал болгох болно. Манай туршлагатай техникийн ажилчид хамгийн зөв сонголтыг хийхэд тань туслах болно.

Нэмэлт мэдээлэл шаардлагатай бол энд дарж бидэнтэй холбогдоно уу.

Select country to see content specific to your location and buy online.

Select country to see content specific to your location and buy online.

Select country to see content specific to your location and buy online.