Бид гэж хэн бэ?

1963 онд байгуулагдсанаас хойш бид нийлүүлж буй үндсэн брэндүүдийнхээ үйлдвэрлэгч нартай урт хугацааны, тогтвортой харилцаа холбоотойгоор ажиллаж байгаа билээ. Энэ нь биднийг өргөн цар хүрээтэй механик систем болон түүний эд ангиуд болох төрөл бүрийн холхивч, хүч дамжуулах эд анги болон бусад хамааралтай бараа бүтээгдэхүүнүүдийг танд санал болгох боломжийг бидэнд олгож байдаг. Бид таны сул зогсолтын хугацааг багасгаж шаардлагатай сэлбэг, эд ангиудыг хамгийн хурднаар нийлүүлэхийн төлөө ажилласаар байна.

Эдийн засгийн үр өгөөжтэй байдал, аюулгүй ажиллагааг тоног төхөөрөмжүүдийн найдвартай байдалтай хослуулахын тулд бид инженерчлэлийн арга хэлбэрүүдийг олон арван жилийн турш тасралтгүй сайжруулж ирлээ. Бидний сайжруулсан энэхүү аргачлалын үр дүнд таны тоног төхөөрөмжүүдийн эдэлгээ уртсаж, найдвартай ажиллагаа нэмэгдэн ашиг орлого тань өснө гэдэгт найдаж болно.

Бидний Алсын хараа

Бид өөрсдийн үнэт зүйлсийг мөрдлөг болгон бүтээлчээр, эрч хүчтэйгээр таны бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх шинэ цогц шийдлийг түгээнэ.

Хэтийн зорилго

Бид механик систем, түүний эд ангиуд, шийдлүүдийг өөрсдийн өргөн цар хүрээтэй сүлжээ, өндөр ур чадвартай ажилтнуудаараа дамжуулан хэрэглэгчид, хамтрагчиддаа бусадтай өрсөлдөхүйц давуу талыг бий болгоно.

Үнэт зүйлс

Хариуцлага
Бид ажилдаа хүсэл тэмүүлэлтэй. Хэрэглэгчдийн маань бизнесийн үйл ажиллагаанд бидний ажил, үйлчилгээ тусалдаг гэдэгт итгэж байдаг.
Үйлчлүүлэгчдээ хандсан
Бид хэрэглэгчдээ бизнесийн үйл ажиллагааныхаа төвд тавьж, тэдний хүсэл, шаардлагыг давуулан ажиллахыг ямагт зорьдог.
Төгс байдал
Бид хэрэглэгчдийнхээ бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шийдлийн төлөө өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцаж, өөрийн хүмүүсээ шинэ соргогоор сэтгэж санаачлахыг байнга дэмжиж хамтран ажиллаж байдаг.
Чанар
Бид үйлчлүүлэгч хэрэглэгчдээ чанартай бараа бүтээгдэхүүн, найрсаг үйлчилгээ, хариуцлагатай үйл ажиллагаагаар хангадаг. Мөн бид өөрсдийн өндөр стандарт шаардлагыг хангаж чадахуйц хамтран ажиллагч түншүүдийг хайдаг.
Багийн ажиллагаа
Бид нэг хүн шиг нэгдсэн зорилготой байж өөрсдийн мэдлэг, ур чадвараа харамгүй хуваалцдаг.

Бидний Бодгаль

Бидний стратеги

Бид үйл ажиллагаагаа өөрийн үнэт зүйлсүүдээ тулгуурлан, бүтээлч, эрч хүчтэйгээр явуулдаг. Бид өөрсдийн харилцагч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагч түншүүд болон ажилтнууддаа амжилтанд хүрэх давуу талыг бий болгох зорилгын төлөө бүхий л үйл ажиллагаагаа явуулж, өргөн хүрээг хамарсан өөрийн сүлжээгээ өргөтгөн сайжруулж байдаг.

Select country to see content specific to your location and buy online.

Select country to see content specific to your location and buy online.

Select country to see content specific to your location and buy online.